Гурван улсын хилийн уулзвар болох Манжуурт эдийн засгийн асар том чөлөөт бүс байгуулах ажилд Хятад улс шамдаж эхэллээ.
73 га талбайтай энэхүү том ложистикийн төвд аж үйлдвэрийн болон хөнгөн үйлдвэрийн бүхий л бараа материал, хүнс, техник хэрэгслийн худалдаа үйлчилгээг төвлөрүүлэхийн зэрэгцээ ачаа тээвэр, хил гаалийн хяналт шалгалтыг нэг цэгт байлгахаар төлөвлөжээ. Энэхүү том бүтээн байгуулалтын төсөлд улсын төсвөөс 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын зээл олгосон байна.
Тэрчлэн гаалийн баталгаат агуулах болон ачаа тээврийн компанийг зөвхөн Хятад улсын нутагт төдийгүй Оросын хилийн хотуудад ч байгуулахыг зорьж байгаа юм байна. Эдийн засгийн энэ чөлөөт бүсийг ирэх онд ашиглалтад оруулах ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих