АНУ-ын худалдааны төлөөлөгчийн алба саяхан "1974 оны худалдааны хууль”-ийн дагуу БНХАУ-д 301 хэмээх шалгалт хийх шийдвэр гаргасанд Хятадын худалдааны яам 21-нд хариуг нь барилаа.
"АНУ дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг хайхралгүй, дотоодын хуулийнхаа дагуу БНХАУ-д худалдааны шалгалт хийх нь хариуцлагагүй үйл ажиллагаа юм.
БНХАУ-ыг зэмлэх нь бодит байдалтай нийцэхгүй. БНХАУ АНУ-ын иймэрхүү ганц талын үзэл, худалдааг ивээх үзлийн үйл ажиллагаанд дургүйцэж байна" гэжээ.
БНХАУ-ын худалдааны яам: Хятад улс шалгалтын байдалд анхаарлаа хандуулах бөгөөд зохих бодлого хэрэгжүүлж, Хятад улсын хууль ёсны эрх ашгийг шуурхай хамгаалах болно" гэжээ.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих