Дорнод аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбоо /ДОЗНХ/ болон Дорнод нутгийн мэдээллийн нэгдсэн портал сайт Чойбалсан.мн хамтран зохион байгуулсан "Шинэ оюутнуудад зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт" энэ 9 дүгээр сарын 13 ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтыг өдгөө 10 дахь жилийнхээ ойг угтаж буй Дорнод нутгийн оюутан залуучуудын ууган байгууллага санаачилж зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог ба, Холбооны удирдлагууд зүгээс цагаа олсон чухал арга хэмжээ болсныг, уулзалтын мэдээлэл богино хугацааанд нийтэд тавигдсан ч оролцож буй оюутнуудын тооноос дүгнэж болохоор байна гэлээ.
Уулзалтаар Дорнод аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбоог бүрдүүлэгч 14 сумын салбар зөвлөлийн төлөөллүүд шинэ оюутнуудад зориулан бэлтгэсэн Номын сан,
Дотуур байр,
Тэтгэлэгт хөтөлбөр,
Цагийн ажил,
Оюутнууд эрүүл мэндийн төв түүний үйлчилгээ,
Хөнгөлөлттэй суралцах боломж бүхий сургалтууд /Жолооны курс, хэлний сургалтууд, Илтгэл мэтгэлцээний сургалт/ зэрэг олон чухал сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25092
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих