Дорнод аймаг нь Оросын Холбооны Улстай Эрээнцав-Соловьевск, Ульхан-Верхний Ульхан, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Хавирга-Ар хашаат, Баян хошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Чойбалсан олон улсын агаарын замын хоёр талын шинж чанартай боомтоор хиллэдэг ба үүнээс Эрээнцав-Соловьевск, Сүмбэр-Рашаан боомт нь олон улсын чанартай үйл ажиллагаа явуулдаг.
Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, хоёр улстай хиллэдэг 6 боомтоо ашиглан хил орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсронгуй болгож бусад салбартай уялдуулан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьж байна.
Мөн эртний соёл, уламжлалаа хадгалан авч үлдсэн нүүдэлчин малчид, Халх, Буриад, Барга, Үзэмчин үндэстэн ястан ард түмний аж амьдралын онцлог, байгалийн онгон төрхөө хадгалан үлдсэн нүд алдам уудам тал, хээр нутаг, зэрлэг ан амьтан, үүний дотор төв Азийн хамгийн том цагаан зээрийн сүрэг, дэлхийн хоёр дугаар дайны ул мөр, түүхийг харуулсан газар нутаг, хөшөө дурсгалууд зэрэг нь манай аймагт аялал жуулчлал хөгжих гол давуу тал бий.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25223
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих