Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сири, Египет, Турк улсад гэнэт айлчлав. Айлчлалын үеэр тэрээр Сириэс цэргээ татахаа мэдэгдсэний зэрэгцээ улс орнуудын удирдагчидтай Сирийн улс төрийн үйл явц, Америк Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг зөвшөөрснөөр Ойрх Дорнодын бүс нутагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар гүнзгий хэлэлцэв. Путиний гэнэтийн айлчлал Оросын Ойрх Дорнодын бүс дэх нөлөөлөх хүчнийг харуулж байна. "Исламын улс"-аас хойших цаг үед Дундад Дорнодын нутагт шинэ өөрчлөлт гарч, Америк гарч, Орос орох байдал улам илэрхий болж байна гэж шинжээчид үзэж байна.
11-нд Путин ОХУ-аас Сирид суугаа агаарын цэргийн Хмеумим баазад очиж, Оросын офицер дайчдад хандан үг хэлсний зэрэгцээ Сирийн ерөнхийлөгч Башартай уулзав. Тэрээр Сиригээс цэргээ татна, гэхдээ цэргийн хоёр баазаа үлдээнэ гэжээ.
Путин Египет, Туркт айлчлах үеэр, хоёр орны удирдагчтай Дундад Дорнодын байдлаар хэлэлцлээ. Америк Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг зөвшөөрснөөр Ойрх Дорнодын бүс нутагт үзүүлэх нөлөөний талаар тэдний байр суурь ойролцоо байлаа.
Урьхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих