Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдэлээс "Дорнод нутгийн Аялал – 2027” хөтөлбөрийг боловсруулж 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ. Уг 7 төслийн нэг бол Дорнод аймагтаа "Аялал жуулчлалын мэдээллийн төв" - ийг байгуулах, хөгжүүлэх төсөл юм. Энэхүү төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Улсын их дэлгүүр дотор байрлах "Аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. Тус төв нь 2009 онд Mонголиан гайд тур” ХХК-ны дэргэд байгуулагдсан бөгөөд эдүгээ 1 жилд 60 гаруй орны 10 гаруй мянган аялагч, жуулчдад Монгол улсад аялах аяллын мэдээллийг 1 цэгээс өгдөг байна. Түүнчлэн "Аяллын хөтөч” бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг сургалтын төвөөр бэлтгэгдсэн хөтөч нар Аялал жуулчлалын салбарынханд маш эрэлттэй байдаг аж. Мөн Монгол аялагчдыг гадаадын олон орноор ая тухтай, баяр баясгалантай аялуулдагаараа танигдсан аялал жуулчлалын нэр хүнд бүхий компани юм. Mонголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсийн төлөө нилээдгүй ажлыг санаачлан ажиллаж байна. Тухайлбал; манай аймагт байгуулах "Аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийг бүх талаар дэмжихийн сацуу "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байгаа ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих