Дорнод Их Сургуулийн дэргэдэх "Зүүн бүсийн монгол судлалын төв”-өөс хоёр жил тутам зохион байгуулдаг Олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Чойбалсан хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурлын онцлог нь Дорнод аймгийн Матад сумын уугуул академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан "АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭН БА МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” сэдвээр зохион байгуулагдаж буйгаар онцлог юм. Хуралд Монгол улсын Ардын багш С.Дулам, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хатагин овогт Г.Аким тэргүүтэй олон эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлнэ
Эх сурвалж : e.dornod.edu.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих