Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Монгол улсад нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй зүүн бүсийн "Төлөвлөлт ба хяналт шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх хоёр дахь шатны сургалт” өнөөдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр East palace цогцолборт эхэллээ. Сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн төлөөллүүд оролцож байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Бодлого төлөвлөлтийг зохион байгуулах, Хөгжлийн бодлого төлөвлөлтөд хийсэн аудитын дүгнэлт, Хяналт шинжилгээ, үнэлгээний орчин үеийн чиг хандлага, стандарт, Хэрэглэгчийн үнэлгээний удирдамж, хэрэгжилт, үнэлгээний дүгнэлт зэрэг ерөнхий сэдвийн доор эхний өдрийн сургалт зохион байгуулагдаж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих