Дорнод аймагт өчигдөр /2018.06.25/ 22.29 цагийн орчимд 3.9 магниутын газар хөдлөл болжээ.
Тодруулбал Баяндун сумын 1 дүгээр багийн "Шивэрийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/, /Ө-49064’00”, У-113047’00”/ 06.25-ны өдрийн 22:29 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэ байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баяндун сумын 1 дүгээр багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар нь 6 айл өрх нутагладаг, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих