"Онон Улз" МСУХ-ны 20 жилийн ойд зориулсан "Хойт бүсийн хурд 2018" хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Ойн уралдаанд азарга, их нас, соёолон насны морьд уралдлаа.
Азарганы уралдаанд 26 азарга бүртгүүлснээс 4 азарга унаач хүүхдийн хамгаалалтын хувцас бүрэн бус шалтгаанаар хасагдаж 22 азарга уралдааны замд гарч уралдан
1-р байранд Баянтүмэн сумын Э.Гантулгын хар
2-р байранд Баян-Уул сумын Г.Батсайханы ухаа /аймгийн алдарт уяач/
3-р байранд Цагаан-Овоо сумын Т.Одбаярын буурал
4-р байранд Баяндун сумын Ч.Оюунбатын халзан буурал /сумын алдарт уяач/
5-р байранд Баян-Уул сумын Л.Мөнхбаярын халзан хүрэн /сумын алдарт уяач/
Азарганы шагналыг "Улзын хишиг” ХХК-ын захирал Ц.Баатарцогтын гэр бүл, Харчулуут багийн Аймгийн сайн малчин, Сумын алдарт уяач Б.Мөнх-Эрдэнийн гэр бүл ивээн тэтгэлээ.
Шагналын 80 хувийг уяачид, 20 хувийг унаач хүүхдэд тус тус гардууллаа.
Их насны морьдын уралдаанд 39 бүртгүүлснээс 39 морь уралдааны замд гарч уралдан
1-р байранд Баян-Уул сумын Улз багийн Б.Бямбажавын халзан ухаа /сумын алдарт уяач/
2-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн Х.Ганхуягын бор /сумын алдарт уяач/
3-р байранд Баян-Уул сумын Улз багийн Б.Бямбажавын хул /сумын алдарт уяач/
4-р байранд Баян-Уул сумын Заяат багийн Н.Энхбатын бор /сумын алдарт уяач/
5-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн Б.Галбадрахын хул /сумын алдарт уяач/
Их насны морьдын шагналыг сумын алдарт уяач Ж.Баттөмөр, Б.Бямбажав, Х.Энхбаяр, Д.Лхамдулам нар ивээн тэтгэлээ.
Соёолон насны морьдын уралдаанд 30 бүртгүүлснээс 1 эрлийз соёолон хасагдаж 29 соёолон уралдааны замд гарч
1-р байранд Баяндун сумын А.Энхжавхлангийн ухаа /сумын алдарт уяач/
2-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн Х.Энхбаярын хүрэн /сумын алдарт уяач/
3-р байранд Баян-Уул сумын Заяат багийн Б.Баатархүүгийн хүрэн /сумын алдарт уяач/
4-р байранд Баян-Уул сумын Улз багийн О.Амархүүгийн хүрэн
5-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн Б.Балжингийн хүрэн /сумын алдарт уяач/ тус тус хурдаллаа.
Соёолон насны морьдын уралдааны шагналыг "Онон Улз” Морин спорт уяачдын холбооны тэргүүн Т.Амгалангийн гэр бүл, Заяат багийн аймгийн сайн малчин, сумын алдарт уяач Н.Энхбатын гэр бүл ивээн тэтгэлээ.
Нээлтийн үеэр Харчулуут багийн уяач Цэрэнгийн Алтанцоожид сумын алдарт уяач цол тэмдгийг гардууллаа. "Онон Улз" морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн медалиар уяачдаа шагнаж урамшууллаа. Уралдаанд оролцогч уяачид дурсгалын зураг татуулав.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27664
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих