Хүүхдэд оюун санаа, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд сургууль, гэр бүлийн байнгын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд бүрт гэр бүл-эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий зөвлөгөөн 9 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдаж байна.
Боловсрол, соёл урлагийн газраас санаачлан, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Японы хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн төлөөлөл нийт 500 гаруй оролцогч хамрагдаж байна.
Зөвлөгөөний салбар хуралдаан энэ сарын 28-ны 09.00-12.00 цагт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 8 дугаар сургуульд, нэгдсэн хурал 29-ний өдөр 09.00-12.00 цагт Хөгжимт драмын театрт болно.
Зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсье.
/эх сурвалж:БСУГ/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28080
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих