Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын Асралт үйлс, Мянган жаргалан, Ягаан цээнэ өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт 24 нэр төрлийн 62.9 сая төгрөгийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар өнөөдөр гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: Эрүүл мэндийн анхан шатны нэгж Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эмнэлгийн үзлэг шинжилгээг үнэн зөв, хурдан шуурхай гаргахад эдгээр тоног төхөөрөмжүүд ач холбогдолтой, иргэд хүндээр өвдсөн үедээ эмнэлэгт хандах биш, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Ирэх оны төсөвт Эрүүл мэндийн төвүүд, эмч, сувилагчдын үйл ажиллагааг эрчимтэй дэмжиж ажиллана гэдгээ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажиллагсадтай уулзах үеэрээ хэлсэн юм.
Өрх болон сумын эрүүл мэндийн төвүүдээс эрэмбэлэн ирүүлсэн саналын дагуу нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ийнхүү гардуулан өгч байгаа юм. Хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд болох ЭХО аппарат, УВЧ/Шарлагын аппарат зэрэг эмнэлгийн техник хэрэгсэл дутмаг байдгийн улмаас иргэд БОЭТ-рүү очиж ачаалал, дараалал үүсгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн анхан шатны нэгж Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр энэ чиглэлийн тусламж үйлчилгээг нь үзүүлэх боломжтой болж байна.
Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвд:
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1ш
- Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор -1 ш
- ЭХО аппарат -1 ш
- Ургийн доплер / Нярайн зүрхний цохилтыг хэмжигч / -1 ш
- Отоскоп /Чихний дуран / -7 ш зэрэг нийт 5 нэр төрлийн 6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулж байна.
Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд:
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1ш
- Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор -1 ш
- Амьсгал тоологч -6 ш
- Пульсоксиметр /том хүний / -6ш
- Пульсоксиметр /хүүхдийн / -1ш
- Хүчилтөрөгийн коктейл гаргагч – 1ш
- Хүүхдийн шарлалт хэмжигч – 1ш
- Шээсний анализатор -1ш
- Отсос -1ш
- Суурин даралтын аппарат-1ш
- Автоклав -1ш
- Электрон жин -1ш
- Гемоглобинометр / Цусны улаан эс тоологч / -1ш
- Массажны сандал – 1ш зэрэг нийт 14 нэр төрлийн 11,9 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийг гардуулж байна.
Ягаан цээнэ өрхийг эрүүл мэндийн төвд:
- ЭХО аппарат- 1ш
- Суурин даралтын аппарат -2ш
- УВЧ / Шарлагын аппарат- 1ш зэрэг нийт 3 нэрлийн 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулж байна.
Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төвд:
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч-1ш
- Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор -1ш
- Отоскоп / Чихний үзлэгийн дуран /-2ш
- Судас тодруулагч-1ш
- Дуслын автомат шахуурга-1ш
- Шээсний анализатор-1ш
- Автоклав / ариутгалын багаж / -1ш
- Өвчтөний монитор-1ш
- Кушетка / Өвчтөний ор /
- Дуслын штатив
- Зөөврийн кварц
- Амсар наагч
- Сувилагчийн тэргэнцэр зэрэг 13 нийт төрлийн 9 сая төгрийн багаж тоног төхөөрөмжийн гардуулан өгч байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих