
Каннаас холгүй орших "Hotel du Cap-Eden-Roc”-д явагдсан энэ арга хэмжээний үеэр тасалбарыг Лео өөрөө үнэ дуудсаар 700 мянган евро хүргэж заржээ. Энэ дуудлага худалдаанаас олсон бүх орлого ДОХ-ыг судлахад зориулагддаг юм байна.
Ер нь Лео удахгүй хамгийн өгөөмөр, буянтай одоор шалгарч магадгүй шүү. Өмнө нь мөн л ийм тасалбарыг зарж, орос эр авсан. Харин одоо хэн энэ тасалбарыг худалдаж авсныг одоогоор нууцалж байна.
"amfAR” хэмээх энэ дуудлага худалдааг Шэрон Стоун 1993 онд үндэслэжээ. Тэрбээр энэ удаа тус худалдааг хөтлөн явуулав.
Дуудлага худалдааны үеэр дээрх тасалбараас гадна Мэрилин Монрогийн уран
зураг, дизайнеруудын үдшийн даашинзны цуглуулга, Карл Лагерфельдийн
бээлий, Энди Уорхолын зурсан зураг зэргийг худалдаалсан байна. Оросын
бизнесмэн Игорь Сусин 3,5 сая еврогоор даашинзны цуглуулгыг худалдан
авчээ. Эхнэртээ бэлэглэх юм байх.
Мэдээж, дуудлага худалдааны үеэр оддын чуулган болж, Мила Йовович,
Хайди Клум, Жон Траволта, Жейн Фонда, Жессика Честейн, Мишель Родригес
нарын алдартнууд хүрэлцэн ирсэн юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2843
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих