Нэгэн хаан өөрийн шадар тvшмэдийн хамт морьтой зугаалж явжээ. Тэгээд
замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарч. Хаан өвгөнийг ёжломоор
санагдаж, Өвгөн гуай та ийм настай хvн байж хэзээ энэ модныхоо жимсийг
авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гvйцээд жимсээ өгөх vе
хvртэл нь та хvлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь: - Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хvлээж байгаад иднэ гэж тариагvй байлгvй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний vр, ач, гуч нар хураах юмаа гэлээ. Энэ vг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дvvрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь: - Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шvv дээ гэв.
Хаан: - Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн vгийг магтсаар алтгvй vлдэх бололтой. Өвгөн ах таньд сайн сайхныг хvсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.Хаантанд өвгөний энэ vг бvр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв.
Өвгөн хариуд нь: Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагvй байж хоёр ургац өглөө шvv дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бvтээн, тарьж ургуулж байсан цагт заавал vр ашгийг нь харах болно гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2864
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих