
1. Доллараасаа тусдаа ханш нь тогтохгүй. Доллар нь байж ханш нь тогтох юм байна.
2. Хөрөнгө оруулагчид уригдаж ирээд хөөгдөж буцахдаа хувийн гадаад
махбодиос гадна мөнгө, данс, карт, түрийвч, цалин, татвар болж хувирах
бүх зардлаа дотоодоос аваад явсан байна.
3. "Нэг очсон дахиж очихоос эргэлзээд байна. Урьчихаад очихоор нохойгоо
хорьдоггүй юм байна лээ. Хашир person гэж хаширсан person-ын хэлнэ” гэж
мессеж бичсэн байна.
4. Хэрэгцээт зүйлсийнхээ 88%-ийг доллараар авч, доллар ууж, доллар
идэж, доллараар бие засдаг, Монголдоо бүтээдэггүй, Монголдоо
хэрэглэдгээс доллар үнэтэй болсоор байна.
5. Тавин сая малтай, 3 сая хүнтэй малчин удамт монголчууд үнээгээ
саахгүй, рубль, юань, доллараар "орос” дэлгүүрээс "орос эхнэрийн” сүү,
иогурт худалдан авсаар байна.
6. Монголчуудын иддэг боов жигнэмэгийн 70% нь гадаадынх учир доллар
зажилж, доллараар хүндэрч байна. Чехээс тив дамнуулан зөөлгөж иддэг
"Дунайский” салатны бүх ногоо Сэлэнгэд ургаж байна.
7. Доллар оруулдаг нүүрс, арьс шир мэт нь түүхий бөгөөд хямд, доллар гаргадаг нь үнэтэй, болсон бүтээгдэхүүн байна.
8. Би монгол, солонгос оймсны алиныг нь авахаас долларын үнэ хамаарна.
Хүнсний дэлгүүрт "Сингапур зулын шар тос” зарж, сүсэг бишрэл ч валютан
дээр тогтож байна.
9. Доллар гадагшилдаг нүх бүгд онгорхой, доллар дотогшилдог суваг шуудуу бөглөөтэй байна.
10. Доллар үнэтэй, төгрөг үнэгүй байх эсэхэд миний сонголт, миний
санаачилга бас хамаарах юм байна. Доллар үнэтэй байгаад би ч бас
буруутай.
www.facebook.com/zugii
twitter.com/ZugiiMn
НОЁН ЗӨГИЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих