Манай аймагт томуугийн дэгдэлт буурч байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2019 оны 1 дүгээр сарын 21-ээс 01 дүгээр сарын 27 –ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 7955 хүн үйлчлүүлсний 645 нь томуу, томуу төст өвчин буюу 8.1%- ийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос 2.1 хувиар буурсан.
Томуу , томуу төст өвчний нийт тохиолдлыг авч үзвэл 0-15 насны хүүхэд 93,3%, үүнээс 0-4 хүртэлх насны хүүхэд 74,8% эзэлж, түргэн тусламжийн нийт дуудлагын 13.8% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Тэгвэл сумдын амбулаторийн 1572 үзлэгээс 129 нь томуу эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос 2,6 хувиар буурсан. Одоогоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт нийт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Дорнод аймгийн БОЭТ-д 10 сорьц хүлээн авч шинжилснээс 7 (70%)-д томуугийн A(H1N1)pdm09 дэд хэв шинжийн вирүс илэрсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих