Хоол идсэний дараа ердөө ганцхан цаг унтахад ядаргаа тайлагдаж, тархины
үйл ажиллагаа сайжирдаг болохыг Калифорни муж улсын Беркли их
сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтэд судалгааны ажилдаа сайн дурын
39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна.
Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, харин нөгөө багийнханд тийм боломж олголгүй ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэжээ. Энэ тестийн дүнд өдрийн цагаар амралтгүй ажлаа хийж байсан хүмүүстэй харьцуулахад амарч байсан хүмүүсийн ажлын чадавх давуу байсан нь харагдсан байна.
Урьд нь Калифорни муж улсын эрдэмтдийн баг нойргүй хоносон оюутны тогтоох чадвар 40 хувиар мууддаг болохыг баталж байжээ.
Сонирхуулахад, Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилл, Маргарет Тэтчер, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенниди, үзэсгэлэнт Мэрилин Монро, агуу эрдэмтэн Альберт Эйнштейн нар хоол идсэнийхээ дараа дуг хийдэг байсан гэнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2999
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих