АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны цахим хуудсын "Бид ард түмэн” /We, The People/ буланд дуучин Жастин Биберээс АНУ-д амьдрах ногоон картыг нь хураахыг хүссэн өргөдөл гарчээ. Өргдлийг гаргагчид шалтгаанаа "Канад дуучин залуу америкчуудын амгалан тайван амьдралд саад болоод зогсохгүй тэнэг үйлдлүүдээрээ өсвөр насныханд буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа” хэмээн тайлбарлажээ.
Жастин Бибер энэ сарын 22-ны өдөр Майами Бичд согтуугаар автомашин жолоодож яваад баривчлагдсан юм. Мөн 20-ны өдөр гэрээс нь хар тамхи илрүүлсэн ч баривчлалгүй өнгөрүүлээд байжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих