
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын 9
гишүүний бүрэлдэхүүнтэй албан бус бүлэг байгуулах гэж байгаагаа
дуулгасан юм. Тэрбээр "Та нар УИХ-ын байж байгаа царайг нь хардаа. Би
парламентыг ийм байна гэж ерөөсөө бодоогүй. Олонхийн эрх ашгийн төлөөх
шийдвэрийн өмнө дандаа бүлэглэлийн шийдвэр ордог. Бүлэг гэдэг дарамтанд
орж байгаа хүмүүс АН, МАН-д ч бий. Бүлгийн дарамтаас болж өнөөдөр
шударга гишүүд нь дуугарч чадахгүй байна. Энэ албан бус бүлэг байгуулна
гэдэг асуудлыг сүүлийн сар ярьж байна. Удахгүй эцсийн байдлаар олон
нийтэд танилцуулна. Одоогийн байдлаар 10 гишүүн албан бус бүлэгт
орохоор нэгдсэн. Ер нь доод тал нь 10 гаруй гишүүнтэй байхад ард
иргэдийн төлөө, олонхийн төлөө бид шийдвэрээ гаргаж чадна гэж итгэж
байгаа” гэсэн юм. Түүнчлэн "Шударга ёс" эвслийн бүлгээс 4, АН-аас хэд
хэдэн гишүүд албан бус бүлэгт нэгдэхээ илэрхийлээд байгаа аж. Албан бус
бүлэг нь тодорхой 3-4 асуудлыг сонгон авч, тэр асуудлаа шийдвэрлэхийн
тулд үзэл бодол, саналаа нэгтгэх юм байна.
Д.Анар

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3034
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих