
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах хотын нэг бол Манаус юм. Манаус хот нь Бразилын Амазонас мужийн нийслэл хот билээ. Энэ хот нь Негро болон Солимоэс голуудын нийлэх уулзварт оршдог ба энэ голуудын бэлчирээс алдарт Амазонк мөрөн үүснэ. Хойд Бразилдаа хүн ам хамгийн ихээр төвлөрсөн тус хот нь экотуризм ихээр хөгжсөн газар билээ. Учир нь энд алдарт Амазонкын ширэнгэн ой, мөрөн, үзэсгэлэнт байгаль, дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан индиан овгууд амьдарна.
Манаус хот нь Бразилын хойд хэсэгт, холбооны нийслэл Бразилиагаас 1,932 км зайд байрладаг. Анхлан энэ нутагт Испаничууд хөл төвьсан ба сүүлд нь Нидерландын харьяанд орсон бөгөөд Португальд шилжиж иржээ. Энэхүү хотын үндэс болсон цаазыг анх аялагч, жуулчид, цэргийнхэнд зориулж байгуулжээ. 1669 онд Сан-Хосе до Рио-Негро цайз хэмээх нэртэйгээр байгуулагдсан ба 1832 онд нутгийн Манаос хэмээх улсыг хүндэтгэж, "Бурхдын эх" гэсэн утга бүхий "Манаус" гэсэн нэрээ олж, суурингийн статустай болсон байна. 1848 оны 10 сарын 24-нд хотын статустай болохдоо нэрээ Сидаде де Барра до Рио-Негро (Португал хэлээр "Хар голын хөвөө хот") болгож сольсон ч 1856 оны есдүгээр сарын 4-нд хуучин нэрээ авчээ. Өдгөө тус хот Амазоны зүрх, Ойн хот хэмээн алдаршсан бөгөөд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь Манаусын ой мод, каучикийн нөөц юм. Энэ хот нь каучикаараа дэлхийд алдаршсан ба хотын хөгжих гол үндэс болсон билээ. 1896 онд Амазоны дуурийн театрыг байгуулсан ба Өмнөд Америкийн Париж хэмээн алдаршжээ.
Хойд Бразилдаа хоёр дахь том хот болох тус хотын бүст 2013 оны байдлаар 2,006,870 оршин суугчтай байсан. Энэ хотын нэг онцлог нь Португал-Индиан гаралтай хүмүүс 64% байдаг ба цагаан арьстан 34%, негр 2.4% байдаг байна. 2013 оны байдлаар Манаус хотдоо 1.961 сая хүн оршин сууж байгаа нь Бразилдаа наймд орох үзүүлэлт юм.
Бразилын ҮНБ-д Манаусын гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд тус улсын эдийн засгийн 1.4%-г бүрдүүлж байна. Тус хотод каучик гол үйлдвэрлэл болдог байсан бол 1951 онд бразилийн парламент эдийн засгийн чөлөөт бүс болгон зарласаны үр дүнд барилгын материал, электроник, нефть-хими өндөр хөгжжээ. Мөн Амазон мөрний усан сан, аялал жуучлал эдийн засагт нь онцгой нөлөөтэй.
Манаус хот нь 1895 онд анх трамбай явж эхэлсэн. Эдуарду Гомешийн нэрэмжит нисэх онгоцны буудлаар жилдээ 3.1 сая хүн зорчдог. Олон улсад Майами болон Панам руу нислэгийн хуваарьтай. Мөн Атлантын далайн эрэг хүртэл усан замын тээвэртэй.
mass

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих