
П.Анужин нь өнгөрсөн их хурлаас Бага хуралд сонгогдсон. Үүнийг нь Р.Буд
болон аймгийн намын хорооны даргын ажлаа өгөөд байгаа М.Бадамсүрэн
нартай холбон ярьдаг. Мөн залуус намын даргын асуудлаа хүртэл гаргаж
тавихаар болжээ. Намын дүрмийг ноцтой зөрчсөн түүнд хариуцлага тооцох
тухай Удирдах зөвлөлийн тогтоол өнгөрсөн 2-р сард гарсан ч одоо болтол
биелээгүй хэрэгжээгүй байгаа аж. Намын дарга М.Энхболд, нарийн бичгийн
дарга Булгантуяа, Хяналтын хорооны дарга Цагаанхүү нар нь аймгийн намын
хороо буруу шийдвэр гаргасныг хүлээдэг.
Гэсэн ч дэд дарга Ёл нь
хариуцлага тооцох шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, асуудлыг хэлэлцэх
тэргүүлэгчдийн хурлыг зарлахгүй цаг хожиж байгаа гэнэ. Тэр хурлаас намын
даргаа өгсөн, өдгөө Засаг даргын зөвлөх болоод байгаа М.Бадамсүрэнг
намаас хөөх эсэх асуудлыг шийдэх учиртай байж. Харин даргын үүрэг
гүйцэтгэгч, дэд дарга Ёл нь бүтэн зургаан сар асуудлыг дарсан тул намаа
шинэчлэх гэсэн залуусын тэвчээр барагджээ. Тэд М.Бадамсүрэнтэй
хариуцлага тооцох, П.Анужинг Бага хурлаас татах асуудлыг тавихаар
бэлджээ.
NUUTS.MN

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3100
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих