Монгол Ардын Намын
Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар,
маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн
Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд МАН-ын Намын байгуулалт,
стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн
Н.Төмөрхүү, УИХ гишүүн Я.Содбаатар, Ю.Цэдэнбалын академийн дэд
ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн, Ю.Цэдэнбалын академийн Ерөнхий нарийн бичгийн
дарга М.Даваасүрэн, Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын Холбооны
тэргүүн С.Төмөр-Очир нар багтсан байна.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН /одоогийн МАН/-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг 44 жил тасралтгүй удирдсан байдаг.
Ю.Цэдэнбал агсны мэндэлсний ойн өдрөөр МАН-ын удирдлагууд жил бүр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл 2016 онд тохиох 100 жилийн ойг илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр ажлын хэсэг байгуулсан нь энэ юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3116
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих