Хамрын хийд Дэлхийн Энергийн Төв
Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн музейг 1991 оны 7сарын 10нд Сайншанд хотод байгуулж албан ёсоор нээжээ. Равжаагийн музейд түүний зохиол бүтээл, хэрэглэж байсан эд зүйлс болон урлан бүтээсэн урлагийн зүйлсийг дэлгэн тавьж олны хүртээл болгож байна. Равжаа 1840 өөд оны үест өөрийн бүтээл хийж урласан зүйлс, эцэг эх ойр дотныхоо холбогдолт болон ихэс дээдсүүдээс бэлэглэсэн хийгээд олноос өргөсөн бас нутаг орноос өөрөө цуглуулсан эд зүйлсээр өвөрмөц нэгэн үзмэрийн сүм байгуулан "Гиваадинравжаалин" хэмээн нэрлэж олон түмэнд дэлгэн үзүүлэх болжээ. Ноён хутагт гэгээнийг 1856 онд жанч халснаас хойш түүний өөрий нь занданшуулсан шарил хийгээд 1500 авдар бүхий олон зүйл шашин соёлын эд зүйлсийг энэ сүмд залсанаас хойш Шарилын сүм гэгдэх болсон байна.
Равжаагийн уран бүтээлийн өвийг тоймлон үзвэл 300 гаруй яруу найраг, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол шашны зан үйлийн бүтээлүүд монгол төвд хэлээр, мөн түүний зурсан олон арван зураг байдагийн ихэнх нь тус музейд хадгалагдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих