
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг "Шар хоолой", "Ёлтын
даваа"-ны орчимд нутагладаг айлуудын мал руу энэ сарын 6-ны өдөр
халдварт өвчний шинж тэмдэгтэй чоно дайрч мал урсан байна. Нийслэлийн
Онцгой байдлын газраас чоныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦТЛ-д
шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.
Иймээс тус дүүргийн Засаг даргын зургадугаар 09-ний өдрийн А/260 дугаар
захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, 22
нохой, зургаан муур устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байгаа аж.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих