Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
нь 600 суудалтай, эргэдэг тайзтай гэдгээрээ бусад орон нутгийн театруудаас
онцлог. Гэтэл эл театрын сандлуудыг тус аймгийн дарга нар нь "өмчилж” авчээ.
Тэр бүү хэл бүх үзвэрийг үнэгүй үздэг гэх агаад үзвэр үзээгүй үед нь жирийн
иргэд тэдгээр сандлууд дээр суудаггүй аж.
Харин дарга нар болон тэдний ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд, найз нөхөд нь мөнөөх сандлууд дээр тухлан сууж үзвэр үздэг гэнэ. Тодруулбал, иргэд шалаар сууж, босоогоороо зогсон үзвэр үзэж байхад энэ сандлууд хоосон байсан ч хэн ч суух ёсгүй тухай нутгийн иргэд ярьж байна. Эрх ямба тансаглалын хаана ч байхгүй хууль ийнхүү Дорнод аймагт үйлчилдэг ажээ.
time.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих