Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр \2020.09.08\ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.
Давж заалдах анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон 5 жил 5 сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан. Улмаар шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноосон билээ.
Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих