
"Хавдрын эсрэг үндэсний аян" манай аймагт 4 дэх жилдээ явагдаж байна. Өмнөх жилүүдэд 7 мянга гаруй иргэнийг үзлэг оношлогоонд хамруулж, шаардлагатай мэс ажилбарыг манай аймгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран явуулсаар ирсэн юм. Дээрх хөтөлбөр эхлэлээ тавьснаасаа хойш 9 аймагт хэрэгжсэн байна. Өнөөдрийн байдлаар 7 аймагт аяныг эхлүүлж, одоогийн байдлаар 5400 хүнийг үзлэгт хамруулжээ. Хуваарийн дагуу энэ сарын 9-ний өдрөөс аяны баг манай аймагт ажиллаж эхэлсэнтэй холбогдуулж орон нутгийн үзлэг оношлогооны албан ёсны нээлт боллоо. Нээлтэд ХСҮТ, Хаан банк, МҮОНРТ-ийн удирдлага болон ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлага, аяны багийн бүрэлдэхүүн оролцов.
Энэ удаа ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэс заслын болон үзлэг оношлогооны гэсэн 2 үндсэн багт хуваагдаж, нэг аймагт 6 өдрийн турш ажиллаж, эрсдэлт бүлгийн иргэдэд хорт хавдрын иж бүрэн үзлэг оношлогоо хийж, шаардлагатай тохиолдолд мэс ажилбар хийх юм.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3541
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих