Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Мэргэжлийн үндэсний төвүүдтэй аймаг, орон нутгийн эмнэлгийг холбон теле уулзалт зохион байгуулах календарчилсан төлөвлөгөөний дагуу 4 дүгээр сарын 7-нд Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдтэй холбогдлоо.
Уг теле уулзалтанд Хавдар судлалын үндэсний төвийн Клиник эрхэлсэн дэд захирал Хүрэлсүх, Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ,сургалт мэдээлэл эрхэлсэн дэд захирал Пүрэвсүрэн, тус албаны эпидемиологич их эмч Ундармаа, Сургалт сурталчилгаа хариуцсан арга зүйч Лхагвадулам, Хөх умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэг хариуцсан мэргэжилтэн Мөнх-Од, Толгой хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч Пүрэвдорж, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Ганбаатар, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Чинбүрэн, Химийн тасгийн эрхлэгч Замбалгарав, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Эрдэнэжаргал нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцов.
Энэхүү теле уулзалт нь Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл хийн зөвлөгөө өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон үр дүнтэй ажил хэрэгч үйл ажиллагаа боллоо.
Төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 30-ны 15 цагаас "Хавдрын эмчилгээний чанар, стандарт” сэдвээр теле уулзалт болно.
Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хавдрын тасгийн эрхлэгч Г.Саранцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих