
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам, Өндөр хүрээ гэх газар хээрийн түймэр гарсан. Түймрийг унтраасан эсэх талаар Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "Цайдам гэх газар зорчиж явсан иргэний автомашины хөдөлгүүрт хуримтлагдсан өвс шатаж, түймэр дэгдсэн. Жолооч галын аюулд өртөөгүй учир биеийн байдал хэвийн байгаа. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 14:05 цагт хээрийн түймрийг унтраасан. Харин Өндөр хүрээ гэх газрын түймрийг Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан” гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36347
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих