Онцгой байдлын газрын мэдээллээр өчигдөр Дорнод аймагт хоёр түймэр гарчээ. Тухайлбал Матад сумын төвөөс зүүн хойш 150 км-т Мэнэнгийн талд хээрийн түймэр гарсан байна. Гал түймрийг Хилийн 0306 дугаар ангийн 20 албан хаагч 21 цагийн үед унтраажээ.
Мөн өчигдөр 16 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 8 тоотод иргэн М-ийн амбаар шатжээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих