БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун
өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар
16-21 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм,
бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн
баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн
өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23
хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 27-32 хэм, бусад нутгаар 23-28
хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-30 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө Өмнөговийн зарим нутгаар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
2014 оны 6 дугаар сарын 28-наас 2014 оны 7 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун болон төвийн нутгаар, 29, 30-нд зарим газраар, 7 сарын 1-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих