10 сарын 26-нд олон нийтэд тараагдсан уг тунхаглалд "Яблоко” намын бүс нутгийн тэргүүн Бормагнайн Баатар тэргүүтэй Халимагийн үндэсний зүтгэлтэн олон хүн гарын үсгээ зуржээ.
Тунхаглалд, шинэ Халимаг улс нь ардчилсан засаглалтай байна гэж онцлоод, ОХУ-аас тусгаарлах тэмцэл эхэлснийг зарлан Оросын дэглэмийг эсэргүүцэх олон шалтгааныг дурджээ.
Халимагаас хууль бусаар турэмгийлэн авсан газар нутгуудын асуудлыг хөндөж Астрахань мужид 1943 онд нэгтгэсэн Халимагийн нутгуудыг буцаан авах шаардлагаа илэрхийлэв. Ойрад-Халимагийн Их Хурлын гишүүн Доляев "Астрахан муж бүхлээрээ Халимагийнх" хэмээн тодорхойлсон удаатай.
Ойрад-Халимагийн Их хурал 2015 оноос Элстэй хотод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гишүүд нь Үндсэн хуулиа бичиж эхэлсэн байна.
Халимагт олон нийтийн жагсаан цуглаан олширч, цагдаатай сөргөлдөж, зөрчидөөн ширүүсэж тэсрэх бодис ашиглаж байна!
Видео: https://youtu.be/6eqYel9Q1YI





URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36452
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих