Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих