Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн хордсон бөгөөд хоёр нь амь насаа алджээ.
Урьдчилсан байдлаар тэднийг метилийн спирт уусан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Багануур дүүрэгт тодорхой шалтгаангүй хордож, хоёр нь амь насаа алдсан. Нэг нь сэхээнд, гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй дүгнэлт гарсан. Бодит шалтгаан лабораторийн шинжилгээгээр тогтоогдоно. Олон тооны хүн техникийн зориулалттай метилийн спирт найруулж уусан байж болзошгүй мэдээлэл байгаа" гэжээ.
Г.САНСАРМАА
https://eguur.mn/579471/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих