-Үндэсний портал GoGo.mn сайт удахгүй болох Үндэсний их
баяр наадмыг угтан Эрийн гурван наадмын сүүлийн гурван жилийн тоймыг
төрөл тус бүрээр уншигч та бүхэнд цувралаар хүргэхээр бэлтгэлээ-
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог хэмээн Ш.Гүрбазар гуай шүлэглэсэн байдаг.
Үнэхээр ч хурдан морины уралдаангүйгээр Монгол наадмыг төсөөлшгүй.
Эрмэг хурдан хүлгээ харан хийморио, гийнгоон дуунд нь сэтгэлээ
сэргээдэг ард түмэн энэ жилийн наадмаар ямар уяачийн аргамаг хүлэг
түрүүлэх бол хэмээн сэтгэл догдлон хүлээж буй.
Ингээд өнгөрсөн гурван жилийн хурдан морины уралдааныг тоймыг хүргэж байна.
2011 ОН
Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805,
Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдаанд
нас насны 1913 хурдан хүлэг тоосоо өргөсөн.
Энэ жил эрлийз адууг төрийн наадамд уралдуулахгүй байх шийдвэр
гаргасан. Энэ нь жинхэнэ Монгол адууны шандсыг сорьсон сайхан уралдаан
болох үндэс гэж наадамчин олон үзэж хүүрнэж байв.
АЗАРГА
Азарганы уралдаанд 379 морь бүртгүүлснээс 355 нь тоосоо өргөж, хурдан азарганы уралдаан элдэв будилаангүй сайхан болж өнгөрсөн.
Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сүмбэн зээрд айргийн тавд тус тус давхилаа.
Түрүү
магнайд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат уяач Ч.Хүсэлзулын
зээрд азарга төрийн их наадамдаа торгон жолоогоо өргүүлсэн.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат Батсүхийн Наранхүүгийн хээр азарга давхилаа.
МУАУяач Чүлтэмийн Улааны зээрд азарга айргийн гуравт хурдаллаа.
Төв аймгийн Өндөрширээт сумын Отгонбаяр хилэн хар айргийн дөрөвт хурдаллаа.
Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сүмбэн зээрд айргийн тавд тус тус давхилаа.
Түрүү
магнайд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат уяач Ч.Хүсэлзулын
зээрд азарга төрийн их наадамдаа торгон жолоогоо өргүүлсэн.
ИХ НАС
Энэ жилийн их насны уралдаанд өмнөх жилүүдээс их буюу 555 хурдан
хүлэг уралдаж байна. Их насны морьд 24,5 км газарт хурдалж, шандас, хурд
хүчээ сорилоо.
Айргийн тавд, Төв аймгийн Баянцогт сумын МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа.
Түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаянгийн хээр морь хурдалж торгон жолоогоо өргөлөө.
Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Агваансамдангийн Төгсбатын бор,
Айргийн гуравт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Чойдогийн Батбадрахын зээрд халзан,
Айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Н.Бямбасүрэнгийн хээр,
Айргийн тавд, Төв аймгийн Баянцогт сумын МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа.
Түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаянгийн хээр морь хурдалж торгон жолоогоо өргөлөө.
СОЁОЛОН
Энэ насанд нийт 398 соёолон бүртгүүлснээс, 310 үрээ хурдаллаа.
Айргийн тавд Ховд аймгийн Мөст сумын харьяа Монгол Улсын Манлай уяач Б.Буяннэмэхийн сартай хонгор хурдалжээ.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Н.Ижилбаярын хар бор үрээ түрүү магнай болж наадамчин олныг хийморийг сэргээлээ.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын Сэрсэнгийн Ганболдын зээрд
үрээ хурдалсан бөгөөд түүнийг 512 дугаартай, есөн настай эрэгтэй
Ганзоригийн Өнөболд унасан юм.
Айргийн
гуравт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач М.Ганболдын хул үрээ
давхилаа. Энэ үрээг 11 настай охин Х.Хулан унасан байна.
Дөрөвт,
Ховд аймгийн Алтай сумын уяач Торгоны зам хувьцаат компанийн
Ц.Гантөмөрийн хүрэн үрээг 14 настай хүү Б.Вангүр хурдлуулсаар бариандаа
амжилттай оржээ.
Айргийн тавд Ховд аймгийн Мөст сумын харьяа Монгол Улсын Манлай уяач Б.Буяннэмэхийн сартай хонгор хурдалжээ.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Н.Ижилбаярын хар бор үрээ түрүү магнай болж наадамчин олныг хийморийг сэргээлээ.
ХЯЗААЛАН
Хязаалан насны уралдаанд нийт 224 хурдан хүлэг уралдсанаас,
Айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын М.Энхсайханы уясан цавьдар үрээ хурдаллаа. Энэ үрээг Б.Мөнхтулга хүү унаж уралджээ.
Түрүү
магнайд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Далай уяачийн халтар үрээ,
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Богд сумын Д.Одгэрэл уяачийн хүрэн үрээ,
Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул МУМУ Б.Мөнхтөрийн зээр
буурал үрээ, Дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул С.Ганболд
уяачийн хонгор үрээ

ШҮДЛЭН
Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805,
Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар 271 шүдлэн насны хурдан
хүлэг уралдсан. Ингээд,
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ш.Адьшаагийн хонгор түрүү магнай боллоо
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Аймгийн алдарт уяач Т.Болдын хийморь шарга
Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын Аймгийн алдарт уяач Л.Лувсанбалдангийн зээрд
Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Д.Баяраагий шувуухай хүрэн айргийн дөрөвт
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн хар хурдаллаа.
ДААГА
Дааган насанд 244 хүлэг бүртгүүлснээс 198 даага тоосоо өргөснөөс,
Архангай аймгийн Ихтамир сумын харъяат залуу уяач Ганзоригийн
Тэмүүлэнгийн өсгийн цагаан халтар даага түрүү магнай болж, хол тасран
барианд орон торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат МУАУ Дамбын Хишигжаргалын шарга даага хурдаллаа.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Ц.Октябрын зээрд даага айргийн гуравт,
Айргийн дөрөвт Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Э.Энхтулгын хүрэн даага,
Айргийн тавд О.Амарсайханы зээрд тус тус хурдалжээ.
2012 ОН
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар нас насны 1696 хурдан хүлэг тоосоо өргөсөн.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын хурдан морины уралдааныг зохион
байгуулах үед мөрддөг эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд
өөрчлөлт оруулж эрлийз адууг таних зарим хэмжээсийг өөрчилсөн юм.
АЗАРГА
Энэ уралдаанд 236 азарга шанадас юугаа сорьсон.
Айргийн
тавд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б.Батсүхийн хээр азарга
хурдаллаа. Энэ азаргыг 928 дугаартай Н.Уртнасан гэх есөн настай хүүхэд
унаж 37 минут 11 секунд 57 долийн хурдтай давхисан байна.
МУМУ Д.Бат-Эрдэнийн ембүү халзан түрүү магнай болж торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Цэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд азарга хурдаллаа.
Айргийн гуравт МУТМУ Гаваагийн Батхүүгийн соёмбо зээрд азарга орлоо.
Айргийн
дөрөвт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Ч.Сугарын хул азарга. Энэ
азаргыг 519 дугаартай М.Рэнцэндорж гэх найман настай хүү унаж 37 минут
08 секунд 20 долийн хугацаанд давхижээ.
Айргийн
тавд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б.Батсүхийн хээр азарга
хурдаллаа. Энэ азаргыг 928 дугаартай Н.Уртнасан гэх есөн настай хүүхэд
унаж 37 минут 11 секунд 57 долийн хурдтай давхисан байна.
МУМУ Д.Бат-Эрдэнийн ембүү халзан түрүү магнай болж торгон жолоогоо өргүүллээ.
ИХ НАС
Их насанд 405 хурдан ажнай бүртгүүлснээс 381 нь гараанаас гарсан.
Дундговь аймгийн Дэрэн сумын xарьяат МУМУ Г.Батчулууны уясан шарга морь
xүүxэдгүйгээр давхин айргийн 3-т ирсэн. Гэвч журам ёсоор энэ адууг таван
байр ухраан тооцсон билээ. Ингээд,
Айргийн тавд: Төв аймгийн Баянцогт сумын xарьяат МУТМУ С.Ганxуягийн бор морь.
Говь-Алтай
аймгийн Шарга сумын уугуул МУМУ Х.Бат-Эрдэнийн хурдан хүрэн морь их
насны морьдын уралдаанд түрүүлэн торгон жолоогоо өргүүллээ. Энэ хүлгийг
Хэнтий аймгийн Дадал сумын уяач МУМУ Б.Бат-Өлзий уяж хурдлуулсан байна.
Ховд
аймгийн Дарви сумын уугуул Улаанбаатар хот, БЗД-ийн Гачуурт морин спорт
уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы ембүү хул морь аман хүзүүнд
хурдаллаа.
Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Баясгалангийн суман хүрэн морь
Айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул М.Энхболдын хүрэн халзан хурдаллаа.
Айргийн тавд: Төв аймгийн Баянцогт сумын xарьяат МУТМУ С.Ганxуягийн бор морь.
Говь-Алтай
аймгийн Шарга сумын уугуул МУМУ Х.Бат-Эрдэнийн хурдан хүрэн морь их
насны морьдын уралдаанд түрүүлэн торгон жолоогоо өргүүллээ. Энэ хүлгийг
Хэнтий аймгийн Дадал сумын уяач МУМУ Б.Бат-Өлзий уяж хурдлуулсан байна.
СОЁОЛОН
Энэ насанд 273 соёолон Үндэсний их баяр наадамд тоосоо өргөсөн.
Айргийн тавд Өмнөговь аймаг Манлай сумын харьяат Ө.Мөнхтайваны хээр үрээ тус тус хурдалжээ.
Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын уугуул уяач Х.Түмэнбаярын богд хээр Соёолон
насны уралдаанд түрүү магнай болон хурдаллаа. Энэ үрээ 37 минут 26
секунд 80 долийн хугацаанд 23 км замыг туулсан байна.
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат МУМУяач Х.Бат-Эрдэнийн хонгор үрээ
Айргийн гуравт Архангай аймгийн уугуул Т.Бадамжунайгийн хонгор үрээ
Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул С.Ганболдын хонгор үрээ
Айргийн тавд Өмнөговь аймаг Манлай сумын харьяат Ө.Мөнхтайваны хээр үрээ тус тус хурдалжээ.
Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын уугуул уяач Х.Түмэнбаярын богд хээр Соёолон
насны уралдаанд түрүү магнай болон хурдаллаа. Энэ үрээ 37 минут 26
секунд 80 долийн хугацаанд 23 км замыг туулсан байна.
ХЯЗААЛАН
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр
наадмаар хязаалан насанд 325 морьд бүртгүүлснээс 304 хурдан үрээ
гарааны зурхайгаас эргэсэн.
Энэ насанд уралдсан хүлгүүдэд аман хүзүүнд Төв аймгийн Лүн сумын
МУМУяач Банзрагдамчийн Билэгдэмбэрэлийн хээр үрээ орсон. Хязаалан насны
морьдын сэрвээний өндөр 135 см, урд шилбэний өндөр 90 см байна гэж
тогтсон. Энэ дагуу хэмжилт хийхэд манлай уяачийн хязаалангийн сэрвээний
өндөр 141 см байсан тул эрлийз хэмээн үзэж хассан юм.
Айргийн
тавд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн зээрд. Энэ
хүлгийг 11 настай хүү Ц.Нямбаяр унаж уралджээ. Энэ хүлэг 26 минут 39
секунд 33 доль хугацаанд 18 км замыг туулжээ.
Хөвсгөл
аймгийн Тариалан сумын МУАУ Г.Доржпүрэвийн толбот хүрэн үрээ түрүүлж,
Төв аймгийн Баянцагаан сумын Д.Баянбатын хонгор үрээ аман хүзүүдсэн.
Айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын МУАУ Д.Дагвадоржийн зээрд. Энэ үрээг Ж.Гүрбазар гэх 12 настай хүү унаж уралдсан байна.
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Нямлхагвын хязаалан оржээ.
Айргийн
тавд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн зээрд. Энэ
хүлгийг 11 настай хүү Ц.Нямбаяр унаж уралджээ. Энэ хүлэг 26 минут 39
секунд 33 доль хугацаанд 18 км замыг туулжээ.
Хөвсгөл
аймгийн Тариалан сумын МУАУ Г.Доржпүрэвийн толбот хүрэн үрээ түрүүлж,
Төв аймгийн Баянцагаан сумын Д.Баянбатын хонгор үрээ аман хүзүүдсэн.
ШҮДЛЭН
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 251 хурдан хүлэг тоосоо өргөсөн.
Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Туваанжавын Гантөмөрийн хээр үрээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Ж.Энхболдын хүрэн үрээ түрүүллээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гүрдагвын Нямцэрэнгийн хар үрээ
Төв
аймгийн Сэргэлэн сумын харьяат Батсүхийн Сүхбаатарын хээр үрээ,
Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Аймгийн алдарт уяач
Т.Ганзоригийн хар үрээ
Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Туваанжавын Гантөмөрийн хээр үрээ
Дорнод аймгийн Баян
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3963
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Санал асуулга
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
Сэтгэгдэл бичих