"Азарга хайрхан” уулын тахилга 2014.06.07-нд болж тахилгын үйл
ажиллагаанд иргэд, малчдын бүлэг идэвх санаачилгаараа хандив өргөж, бай
шагналыг дааж өргөн дэлгэр боллоо.
Азарга уулын тахилгын үйл ажиллагаанд зориулж хүчит 32 бөхийн барилдаан,
7-12, 13-16 насны хүүхдийн барилдаан, шүдлэн, даага насны морьдын
уралдаан, Унаж байгаа морьдын бооцоот уралдаан, "Үндэсний ёс уламжлалаа
дээдлэн дээл, морьдоороо гоёцгооё” зэрэг уралдаан тэмцээн зохион
байгуулав.
Хүчит бөхийн барилдаанд Аймгийн арслан Г.Баатар түрүүлж, Сумын заан
Б.Батзангиа үзүүрлэж, шөвгийн дөрөвт Сумын заан Х.Аюуш-Эрдэнэ, залуу бөх
Б.Батхүү нар үлдлээ. "Үндэсний ёс уламжлалаа дээдлэн дээл, морьдоороо
гоёцгооё” уралдаанд Ташгай багийн малчин Н.Ойдов тэргүүн байр, унаж яваа
байгаа морьдын уралдаанд Ш. Шижирбаатарын морь, 7-12 насны хүүхдийн
барилдаанд сурагч Б.Баторгил түрүүлж, Б.Мөнхбилэг үзүүрлэж, сурагч
Ц.Угтахбаяр, Б.Анхбаяр шөвгийн дөрөвт, 13-16 насны хүүхдийн барилдаанд
сурагч Д.Алтанбагана түрүүлж, Б.Мөнх-Амьдрал үзүүрлэж, сурагч Э.Энхбат,
О.Отгонжигүүр нар шөвгийн дөрөвт үлдлээ.
Дааган насны морьдын уралдаанд нийт 17 хурдан даага хурдалсанаас
Түрүү магнай Б.Баасандоржийн \сартай цавьдар\
Аман хүзүүнд Д.Мөнхбатын \цавьдар хазлан\
Айргийн гуравд Д.Ганбат \хүрэн\
Айргийн дөрөвт Б.Цогтбадрах \ сартай хул\
Айргийн тавт Г.Баяртулга \хонгор\нарын хурдан хүлэг хурдаллаа.
Шүдлэн насны морьдын уралдаанд нийт 24 уралдсанаас
Түрүү магнай Б.Дөлгөөн \шарга\
Аман хүзүүнд М.Мөнгөнхүү \хул\
Айргийн гуравд Л.Очирхуяг \ өсгий цагаан хүрэн\
Айргийн дөрөвт Ж.Батдорж \цавьдар халзан \
Айргийн тавт Г.Ганзориг \хүрэн\ хурдалж хурсан олноо баясгалаа.
"Азарга уулын” тахилганд малчдын бүлэг, ард иргэдээс хонь 6, ямаа 4, 1402500 төгрөг, "Үйзэн тал” групп 100000, "Алтай групп” 100000 мянган төгрөг хандив өргөж нийт 1602500 төгрөгийн хандивыг тахилгын үйл ажиллагаанд зарцуулав.
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:
ТАШГАЙ БАГИЙН ЗАСАГ ДАРГА Д. ЭРДЭНЭДЭЛГЭР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих