
-Хэдхээн хоногийн өмнө өөрийн дууны уран бүтээлд зүтгэсний 20 жилдээ зориулаад хос дууны цомог гаргалаа. Энэ бүтээлээ "Миний сонгодог" гэж нэрлэлээ.
-Яагаад Миний сонгодог гэж нэрлэв.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын рок-поп дууны уран бүтээлд 200 орчим бүтээл туурвижээ. Гэхдээ үүнийгээ би өөрийгөө хөгшрөөд тайлан маягаар хийх гэсэн бус. Зөвхөн Ган-Очир гэдэг хүн ямархуу дүр төрх, санаа бодлоор бүтээл туурвиж вэ, үүнээсээ тэр хэрхэн таашаал авч ажиллаж хөдөлмөр яваа уран бүтээлч вэ гэдгээ харуулах гэсэн нэг ёсны сонсогч.уншигчдаа барьсан миний бэлэг гэж ойлгож болно. Мэдээж энэ томоохон бүтээлийг минь дэмжиж тусалсан Төрийн банкны хамт олондоо танай сэтгүүлээр дамжуулаад баярлалаа гэжхэлмээр байна.
-Та их сонинтой яваа юм байна. Та хэдий үеийн Үлаанбаатарын иргэн бэ?
-Би их хотод 1994 онд оюутан болж хөл тавьснаас эхлээд өөрийгөө энэ сайхан хангай нутгийн суугуул иргэнээр тооцож бодож сүслэж явдаг. Мишээсэн дагина шиг. Миний Улаабатар гэж дуулаад алхахад миний идэр сайхан цаг үе гэрэлтэж гудамж шиг тодроод ирдэг. Би Улаанбаатар хотоо дэлхийн залуу хотуудын нэг гэж бодож явдаг.
-Яагаад залуу гэж..?
-Үүх түүхийг нь аваад үзэх юм бол дэлхийтэй жишихэд дэндүү сайхан залуу санагддаг. Хөрс шороо, унаган байгаль эд бүгдээрээ үнэхээр дэндүү сайхан гэж хэлнэ. Хаяанд нь Хатан туул минь. Хан тэнгэрт ойрхон Богд Дүнжингарав уул минь, Дөрвөн зүгтээ тулан ханхайсан Дөрвөн-Уул минь байна. Миний Улаанбаатар дэлхийд хосгүй нийслэл дээ.
-Танд мэдээж хотын тухай хэлмээр бодогмоор зүйлүүд хэр зэрэг байдаг вэ?
-Хот гэдэг том иргэншлийн суурь. Монголчууд минь улсынхаа төв цэг дээр анх удаа 1.2 сая болж бөөгнөрөн амьдарч байна. Энэ тоо цаашдаа өшөө ч томроно. Ийм сууршил дунд бие биенээ хүндэтгэх бие биенийхээ эрх ашгийг дээдэлсэн байр сууринаас хандаж сурах хэрэгтэй. Хамгийн энгийн алдаа гэхэд хотын төвийн "Сититойлет" гэсэн байгууламжийн үүдний хаягт самбар дээр хотынхоо сүлдийг тавьсныг хараад уур ч хүрэх шиг. мэдэхгүй хийсэн хүмүүсийг нь бодохоор арай ч дээ гэж хүртэл боддог шүү.
- Хотын соёл гэж байх хэрэгтэй юу? Зарим нь үгүй ч гэх шиг...
-Би багаасаа Чойбалсан хотод өсөж хүмүүжсэн. Энэ ойлголт бол миний хувьд шинэ ойлголт биш учир ирээдүйн амьдралаа улсынхаа нийслэлд үргэлжлүүлэн сайн сайхан явахыг хичээн зүтгэж байна. Зарим нэг нь хотын соёл гэж байгаа бол эргүүлээд бас хөдөөгийн соёл гэж байх уу? гэж мушигдаг. Харин миний хувьд гарцаа байхгүй хотын соёл байхгүй бол арай дэндүү бүдүүлэг байна. Шүлс, нусаа хаях, зөвшөөрөлгүй газар бие засах гээд эд бүгд одоо ч байсаар байна. Олон нийтийн газар биеэ зөв авч явахын тухайд бичил баримтат цуврал дүрст сургамжит хичээл телевизээр заасан ч яадаг юм бэ. Машины урсгал чиглэл, зогсоол гээд олон жижиг зүйлийн нэгдэл эргээд хүмүүс та нарт бухимдал үүсгээд байна гэдгийг ойлгох цаг нь болсон.
-Хотын тухай ямар дуунуудад дуртай вэ?
-Хоовон ахын /УГЗ Г.Энхбаяр/ "Хотын гэрэлт гудамж", Мэднис хамтлагийн "Хотын гудамж", Харшийн Ц.Энхтүвшин ахын зохиосон" Хос залуус" гээд алдартай дуунуудыг дуулсаар л явна. Энэ дуунууд хотын амь амьдралын сүлд дуу юм. Миний зохиосноос гэвэл Камертоны Хайрын хот гэж дуу бий шүү.
-Танд хоттой холбоотой уран бүтээл бий юу?
-Байлгүй яахав. " Цамцаа тайл", "Хуучраагүй жийнс", "Явахцаг боллоо" дандаа л Улаанбаатар хотод зохиогдсон дуу шүү дээ. Нэвт хот иргэншил, амьдрал. эрч хүч шингэсэн дуунууд шүү дээ.
-Манай уншигчид зориулаад нэг сайхан шүлэг хэлээч гэж хүсвэл..?
Х.Лхагвасүрэн-д
Сайн, муу хоёр
Садан төрөл юм.
Арга, билэг хоёр
Ах дүүс юм
Эерэг, сөрөг хоёр.
Наран саран хоёр
Наран саран хоёр
Найз нөхөд юм
Буруу, зөв хоёр
Бурхан чөтгөр юм. Хар, цагаан
хоёр
Хагацашгүй анд юм
Байна, байхгүй хоёр
Барьцалдсан утга юм.
Хатуу
зөөлөн хоёр
Хамгийн зөв юм.
Халуун, хүйтэн хоёр
Эв эе юм.
Давс чихэр
хоёр
Дандаа цугтаа юм.
Унтах сэрэх хоёр
Угтаа нэг юм.
Дайсан, нөхөр хоёр
Дасах тавилан юм.
Учрахуй-хагацахуй хоёр
Уул ус юм.
Ядуу, баян хоёр
Ямагт зовлон юм.
Янаг, амраг хоёр
Явуулын хүн юм.
Өгөө, аваа хоёр
Өршөөл хилэн юм.
Хонзон, уучлал хоёр
Хойшдын хугацаа юм.
Дурсах, мартах хоёр
Хүмүүний сэтгэл юм.
Дуу. шүлэг хоёр
Дуусашгүй үргэлжлэл юм.
Эхлэл, төгсгөл хоёр
Энэ дэлхий юм.
Эргээд бүгдийг бодохоор
Хоёр туйлт ертөнц юм.
Хоёр туйлт ертөнц нь
Хоосон чанар болой.
Учрахуй-хагацахуй хоёр
Уул ус юм.
Ядуу, баян хоёр
Ямагт зовлон юм.
Янаг, амраг хоёр
Явуулын хүн юм.
Өгөө, аваа хоёр
Өршөөл хилэн юм.
Хонзон, уучлал хоёр
Хойшдын хугацаа юм.
Дурсах, мартах хоёр
Хүмүүний сэтгэл юм.
Дуу. шүлэг хоёр
Дуусашгүй үргэлжлэл юм.
Эхлэл, төгсгөл хоёр
Энэ дэлхий юм.
Эргээд бүгдийг бодохоор
Хоёр туйлт ертөнц юм.
Хоёр туйлт ертөнц нь
Хоосон чанар болой.
Их сонин шүлэг байна. Таны цаашдын уран бүтээл, энэ жил төлөвлөж буй ажил гэвэл..?
-Яруу найргийн ном гаргах бодол байна. Харзнаж байж болно. Үргэлжилсэн үгийн ч юм эхлээд явж байгаа.-Манай уншигчид хандаад хэлэх үг..?
-Өөрийнхөө сайн сайхны төлөө бусдыг хүндэлж чадвал чи жинхэнэ хотын иргэн мөн гэж хэлмээр байна. Оюуны их соёлт сэтгүүл танай хамт олонд сайн сайхныг хүсье.
УЛААНБААТАР сэтгүүл

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4229
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих