Дорнод аймгийн Матад суманд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 50 сая төгрөг
хандивласан байна. Энэ онд тус сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд
гишүүний хандиваар мах боловсруулах үйлдвэр байгуулах гэнэ.
Дорнод аймгаас сонгогдсон гишүүнд энэ бол байх л зүйл. Харин үүнийг дуулсан бусад сумын Засаг дарга нар юу хийж бүтээх гэж буйгаа ам уралдан түүнд уламжилжээ.
Тухайлбал Дашбалбар сумынхан мах махан бүтээгдэхүүн, Баяндунгийнхан сүү сүүн бүтээгдэхүүн, багсармал тэжээл, гахайн аж ахуйн, Баян-Уулынхан мод модон бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна гэсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих