Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн иргэдтэй уулзлаа. Ойн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж орон нутгийн онцлогт тааруулан өөрчлөх хэрэгтэй байгааг уламжиллаа.
Дорнод аймгийн Хэрлэн сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвд автобус бэлэглэхээр боллоо.
90
жилийн ой тохиож буй Баян-Уул сумын иргэдтэй уулзан жижиг дунд
бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлхэд анхааран хэлэлцүүлэг зохион
байгуулахаар болж гарсан санал санаачлагыг дэжиж санхүүжүүлэхээр боллоо.
Баяндун сумын иргэдийн хамт
Дашбалбар суманд хоршоолол, санд үндэслэн махны чиглэлийн үйлдвэр байгуулхаар тогтлоо
Монгол улсын зүүн хязгаар Халхгол сум, Ялалт багийн иргэдтэйгээ уулзалт зохион байгуулав. Хуучин жимс жимсгэний Агро паркыг сэргээн нутгийн залуучуудаас агрономич мэргэжилээр суралцах зардлыг өөрийн зүгээс гарган, Буйр нуурын загас агнуурын эрхийг орон нутгийн иргэдэд өгүүлэх ажлыг зохион байгуулж өгөхийг хүслээ.
Халхгол сумын иргэдийн нэгдсэн уулзалт. Ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдэл өгүүлэх талаар тодорхой даалгаваруудыг хүлээн авч ирэх сард эргэн тайлагнахаар боллоо.
Сэргэлэн сумын малчдын зөвөлгөөн. 2000 онд малчин өрхийн тоо 560 байсан ба 2014 онд 330 болтлоо буурсан байна. Залуу малчдыг бэлтгэхэд төрөөс онцгой анхаарах, малын хулгайтай тэмцэх тухай хуулийг улам боловсронгуй болгож цаг үетэйгээ нийцүүлж өөрчлөх зөвлөмжийг УИХ-д уламжиллаа.
Баянхошуу боомт. Хилийн боомтын тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа ажилтан албан хаагчид, ар гэрийн нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмжийн талаар өөрсдийн санаа бодлоо хэллээ.
Чойбалсан хот. Дорнод аймгийн 500 ахмадын дунд өөрийн санаачилж буй "Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого" баримт бичгийн төсөлд нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулж 100 % дэмжлэг авч нутгийн ахмадууд амжилт хүслээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих