Өнөөдөр аргын тооллын 2014 оны
долоодугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны
адаг цагаагчин хонь сарын шинийн 4. Бархасвадь гараг. Харцага
одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 27 минутад
жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв
үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй
үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал аж
ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол
газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх
буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Бизнесийн
харьцаа холбоо танд хэрэгтэй дэмжлэгийг өгнө. Харин эмэгтэй хүнтэй
холбоотой харьцаанд хүндрэл учирч магадгүй. Таны ээж , охин сэтгэлийн
дэмээр дутаж байж магадгүй. Тэд сэтгэл санааны хямралд орсон байвал
тусалж, ганцаардмал байдлаас гаргах нь зөв. Та дотно харьцааг үүсгэх
романтик оройн хоол төлөвлөөрэй.
Үхэр (4/20-5/20)
Энэ
өдөр таны эрч хүч өндөр байх ба бүх зүйл хялбар мэт санагдана. Гэвч
үдэш болоход энэ байдал өөрчлөгдөнө. Сүнслэг хандлага стресстай асуудлаа
шийдэхэд тусална. Зовлонгоо хөнгөлөхийн тулд бясалгал хий. Та энэ өдөр
хайр сэтгэлтэй учирч болзошгүй.Эмэгтэйчүүд дэглэм барихаар хичээх
болно. Эрүүл хөнгөн зууш сонгон хүслээ хязгаарлаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрчлөлт
хийх өдөр. Ирээдүйн талаар бодохоо больж өнөөдрөөрөө амьдар. Чухал
хүнтэйгээ хамтран ажилла. Хайр дурлалын тал дээр хоёр биенийхээ хүсэж
буй өөрчлөлтийг хийж харилцаагаа гүнзгийрүүл. Ганц бие ихэрийнхэн сайхан
хувцаслаад болзоонд гар. Та хоёр зөв цагтаа, зөв газраа байх болно.
Хэрэв гэртээ үлдвэл харамсах болно. Та энэ үеэс олон нийтийн арга
хэмжээг хөтөлж магадгүй тул сайхан хувцаслаарай.
Мэлхий (6/22-7/22)
Ямарч
тохиолдолд эрс шийдвэр бүү гарга. Таны хамгийн сайхан сэтгэл гаргасан
үйлдлүүд тань таны эсрэг эргэж болзошгүй. Хувийн амьдралд хүндрэл учрах
магадлал өндөр байна. Та гомдомтгой эсвэл хартай зангаасаа болж
хайрттайгаа харьцаагаа сэвтүүлэх эрсдэл гаргана. Та өөрөө зөв гэж
үзсэнийгээ юу ч болж байсан амьдралд хэрэгжүүлэхээр зүтгэх нь харьцааг
тань муутгана. Өөртөө хүч үл хүрэх болон нийт хүн төрөлхтний асуудлыг
бүү үүрүүл.
Арслан (7/23-8/22)
Завгүй
өдөр. Нийгмийн хэрэгцээг судалж бизнесийн харилцагчидтайгаа ярилцах нь
хариулт хэрэгтэй байсан олон асуултад тань хариулт өгөх болно. Ямар
нэгэн зээл өгөхдөө болгоомжтой бай. Буцааж авна гэдэгтээ итгэлгүй байвал
бүү өг. Оюун ухааныг тань дүүргэсэн сөрөг бодлуудаасаа салахыг бүх
талаараа хичээ. Нар хилэнцийн орд руу нүүж байгаагаас таны эрүүл мэнд
болон ажилд тань од гарагсын нөлөө их байгааг сана. Ингэснээрээ та үр
дүн үр ашигтаа төвлөрч чадна.
Охин (8/23-9/22)
Энгийн
уулзалт товлоход тохиромжтой өдөр. Бусад хүмүүсээс ирэх шаардлага их
байх болно. Гэр орныхоо болон хувийн асуудалдаа илүүтэй анхаар. Гэр
орныхоо байр байдлыг өөрчлөн шинээр тавилга худалдан авах, орчин нөхцлөө
сайжруулах зэрэг бодлууд таны толгойд эргэлдэх болно. Хүндрэлтэй
асуудлыг шийдвэрлэхийн тулд олон гарцыг нээж илрүүлэх нь тийм ч үр
бүтээлтэй зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ
өдөр санаа зоволт, стрессээр дүүрэн байна. Хэн нэгэнтэй хэрэгцээгүй
зүйлээр маргаан үүсгэх нь ажил дээр хурцадмал байдлыг авч ирнэ. Та хэт
их мэдээлэл авч болзошгүй. Аливаа зүйлийг хэм хэмжээнээс хэтрүүлэхээс
сэргийл. Ажлаа төлөвлө, нөхцөл байдлаа өөрчлөхөд бэлэн бай.
Хилэнц (10/23-11/21)
Гайхалтай өдөр. Гайхалтай, нууцлагдмал бүхэнд өөрийгөө бэлд.
Төлөвлөгөөг дагах бус зөн совиндоо л найд. Сайн найзуудынхаа хамтаар
үдэшлэгт явах нь сайхан санаа шүү. Зарим хилэнцүүд өнөөдрийг хөгжил
цэнгээнээр үдэх болно. Юунд ч бүү санаа зовж, нухацтай царай гарга. Шинэ
хайр дурлалтай учирвал буурь суурьтай хандаарай. Бас та хайртай
хүнээсээ хуримын санал хүлээн авч магадгүй байна.
Нум (11/22-12/21)
Саяхны
од гарагсын нөлөө танд хайр дурлал болон дахин сэргээлтийг ойртуулж
байна. Хэрвээ хуучин харилцааг сэргээж чадахгүй ч хичээл зүтгэл гарган
түүнйиг баярлуулахыг хичээнэ гэвэл таны данс хоосролд орж болзошгүй.
Сэтгэлийнхээ таашаалыг хүүхдүүд болон найзуудтайгаа хуваалц.
Матар (12/22-1/19)
Сайн
найзууд чинь, ажлын хамтрагчид чинь танд сайхан зүйл санал болгох тул
шинэ зүйл хийж үзэхэд өөрийгөө бэлд. Гадаад үзэмжиндээ анхаарч, бусдын
анхаарлыг өөртөө тат. Өөлшгүй харагдаж байгаа гэдэгтээ итгэл дүүрэн
бай. Бусадтай харьцах тал дээр ахиц дэвшил гарах тул гадуур гарч юм
худалдаж авах ч юмуу олон хүнтэй уулзах зэргээр өөрийгөө бусдад
мэдрүүлэх хэрэгтэй. Өдөр бага зэрэг унтаж амрах хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Тусархаг
өдөр. Бага зэргийн хүндрэл тохиолдож магадгүй. Зарим нэг хүмүүст
тохиолдох нь гарцаагүй. Толгой болон мөрөндөө массаж хийлгэх амралт авах
талаар бодож эхлэх хэрэгтэй. Интернетээр өөртөө хэрэгтэй аялалын
хөтөлбөрөө олж болно. Хумхын ордныхон одоо хийж байгаа зүйлээ зогсоогоод
амралт авах цаг чинь болсон. Аливаа зүйлээс айхын оронд зүгээр л нүүр
тулаад асуудлыг шийдвэрлэ. Гараг эрхэсийн сайн нөлөөллийг ашиглан
өөрийн сонирхолоо гүйцэлдүүл.
Загас (2/19-3/20)
Танилынхаа хүрээг тэлэх таатай өдөр. Танд сонирхолтой, үнэ цэнэтэй санагддаг групп, байгууллагад элсээрэй. Хэн нэгэнтэй уулзах цаг хойшлогдсоноор та чухал үүргээ нарийвчлан шалгаж амжуулах цагтай болно. Гүнзгий амьсгаа авах нь өдрийн турш дөлгөөн тайван байдлыг мэдрэхэд тусална.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих