
Цагаан ордон мөн өдөр Долоогийн бүлгийн удирдагчдын мэдэгдлийг нийтэлж, Канад, Франц, Герман, Итали, Япон, Англи, Америкийн удирдлагууд тэрчлэн Европын зөвлөлийн дарга, Европын холбооны комиссын дарга нар Оросын тал Украйны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг санаатайгаар бусниулж буйд анхаарал хандуулж, Украйны зүүн нутгийн тогтвортой байдлыг бусниулсан Оросын үйл ажиллагааг буруушааж байна гэж зарлажээ.
Оросын ГХЯ мэдэгдэл гаргаж, Америкийн тал Орост цаашдаа хориг тавина гэж зарласан явдал хоёр орны харилцааг улам будлиантай болгох төдийгүй олон улсын үйл хэргийн хамтын ажиллагаанд ч муугаар нөлөөлнө. Европын холбоо Орост цаашдаа хориг тавихыг хүлээн зөвшөөрсөн явдал бол Украйны хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг зориогүйг харууллаа. Харин ОХУ эдийн засгийн салбарт гарч болзошгүй бэрхшээлийг лавтай даван туулж чадна гэж онцолжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4411
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих