"Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарт холбогдох хэргийн талаар одоогоос сарын өмнө иргэн Д.Чинзориг нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж байлаа. Учир нь Ц.Анандбазар нь иргэн Д.Чинзоригоос тухайн үеийн ханшаар 272 сая төгрөг луйвардсан гэх үндэслэлээр шалгагдсан байдаг. Гэвч түүнд холбогдох хэрэг шальтай газар авалгүй намжсан. Гэвч шинээр нөхцөл байдалд дахин мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэх мэдээлэл байсан. Тэгвэл тус хэрэг хэрхэн замхарсан талаар өнөөдөр иргэн Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт мэдээлэл хийлээ.
Түүний хэлснээр Ц.Анандбазарт холбогдох хэргийг шинээр үүссэн нөхцөл байдалд үндэслэн дахин байцаалт явуулж эхэлсэн ч Ерөнхий прокурорын туслах Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татан авч Ц.Анандбазарын талд ажиллаж, түүнийг өмгөөлж эхэлсэн. Энэ үйлдлээрээ төрийн хууль хийгээд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэчихээд амар тайван ажлаа хийгээд явж байгаа гэнэ.
Түүнчлэн Ц.Анандбазар өөрийн булхайг далдлахын тулд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийсэн гэлээ. Ингэхдээ арав гаруй хэвлэлд тус бүрт нь таван сая төгрөгний гэрээ хийсэн. Хэвлэлд төлөх төлбөрөө бэлэн мөнгөөр болон бензин шатахуунаар орлуулахаар үзэглэжээ.
Мөн тухайн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгэлийн хөөрлөөр хаалтын гэрээ гээчийг хийчихсэн гэдгийг хуулийн зөвлөх Ж.Галт ярилаа. Ингэхдээ Ц.Анандбазартангууд хэвлэлд таван саяыг төлчихөөд эргээд 500 сая төгрөг нэхэмжлэх нөхцөлтэйгөөр гэрээлсэн, цаашлаад хэвлэлийн эрх чөлөөг мөнгөөр боомилж байна гэдгийг онцоллоо.
А.Төмөрсүх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих