Нэгэн
цагт "Монголын авлигын загалмайлсан эцэг”, "Улсаасаа баян ерөнхийлөгч”
гэгдэж явсан Н.Энхбаярын шадар туслах байж хөл дээрээ боссон бизнесмэн
бол яах аргагүй "Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар мөн
гэдэг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр луйврын сүлжээнд орж байж гарч ирсэн
бизнесмэн гэсэн үг. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө иргэн Д.Чинзориг
гэгч дээрх хоёр эрхмийн луйврыг дэлгэж, энэ дагуу хууль хяналтынхан
шалгасан. Шалгаад зогсохгүй багагүй хугацаанд хорьж цагдсан ч мөнгөтэй
хэн боловч ял зэмгүй гарч чаддагийг тэрээр харуулж чадсан. Харин
мөнгөтэй эрхмийн өмнө сөхөрсөн Д.Чинзориг хохирогчийн өмгөөлөгч Ж.Галт
хэвлэлд хандсан билээ.
Тэрээр хэлэхдээ "Ц.Анандбазарт холбогдох хэргийг шинээр үүссэн нөхцөл
байдалд үндэслэн дахин байцаалт явуулж эхэлсэн ч Ерөнхий прокурорын
туслах Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татан авч Ц.Анандбазарын
талд ажиллаж, түүнийг өмгөөлж эхэлсэн. Энэ үйлдлээрээ төрийн хууль
хийгээд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэчихээд амар тайван ажлаа
хийгээд явж байгаа” хэмээсэн юм. Түүнчлэн Ц.Анандбазар өөрийн булхайг
далдлахын тулд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ
хийсэн гэдгээ энэ үеэр мэдэгдэж байв.
Юутай ч Д.Чинзориг 1999 онд байгуулсан "Сод Монгол” компаниа
Ц.Анандбазарт булаалгаад зогсохгүй их хэмжээний мөнгө залилуулсан гэдгээ
баримтаар нотолдог. Тэрээр хэлэхдээ "Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь
Ц.Анандбазарыг дагуулан "Ханамаса” зоогийн газрын тусгай өрөөнд манай
компанийн гишүүн Р.Батбаяртай уулзаад "Миний дүү Ц.Анандбазар нь танай
компанид өртэй юм байна. Одоохондоо чимээгүй байж байгаач, энэ
сонгуулиар манай нам ялна. Би чамайг "НИК”-ийн захирал болгоно. Тиймээс
Д.Чинзоригийг өрөө нэхэхгүй байх талаас нь яриарай” хэмээсэн тухай ч
дэлгэрэнгүй ярьсан.
Уг нь Ц.Анандбазар Д.Чинзоригт тухайн үеийн ханшаар 300 гаруй сая төгрөг өгөх ёстой байсан аж. Энэ нь 2012 оны ханшаар бол өөрөө хэлэхдээ хоёр тэрбум гэж байсан.
Харин үүнийг өнөөгийн унасан ханшинд хөрвүүлбэл дөрвөн тэрбум орчим төгрөг болох байлгүй. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар Ц.Анандбазарыг зөвхөн энэ хэргээр шалгаад зогсохгүй, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарим хэрэгт холбогдуулан шалгаж ч магадгүй хэмээсэн. Түүний хувьд Н.Энхбаярыг ид мандаж ахуй цагт буюу Соёлын сайд байхад нь шадар туслах нь байсан хүн. Тэгэхээр энэ зэргийн сүлжээнд орооцолдох нь дамжиггүй. Магадгүй, Д.Чинзориг 2012 оноос хойш чимээгүй байж байгаад гэнэт гарч ирээд л луйвардууллаа гээд гоншигнохгүй. Яагаад гэхээр тэр нэгэнт мөнгөний өмнө сөхөрч туйлдсан хүн. Болдог зүйл болдгоороо л болоод өнгөрсөн. Тэгэхээр үүний цаана МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох бас нэгэн хэргийн сэжүүр байхыг үгүйсгэхгүй.
С.Эрдэнэ http://deed.mn/31151

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих