АНУ-ын Орегон их сургуулийн судлаач, шинжээчид хүүхдүүдийн ирээдүйн ажил мэргэжлийн сонголтыг тэдний тоглоомтой холбон сонирхолтой судалгааг явуулсан байна.
Тус судалгаанд дөрвөөс долоон насны эмэгтэй хүүхдүүдийг оролцуулжээ. Судлаачид хүүхдүүдэд барби хүүхэлдэй болон хатагттай, ноён төмсөн толгойт гэсэн тоглоомнуудыг өгчээ.
Барби хүүхэлдэйгээр ихэвчлэн охидууд тоглодог бол төмсөн толгойт нь эмэгтэй эрэгтэй хүүхдүүд аль аль нь тоглож болохоор тоглоом юм. Хэсэг хугацааны дараа тэд охидоос ирээдүйд ямар ажил мэргэжилтэй хүн болох талаар асуужээ.
Барби хүүхэлдэйгээр тоглож байсан охидууд эмэгтэй хүнд илүү их тохирсон мэргэжилүүдийг нэрлэж байсан бол хатагтай, ноён төмсөн толгойтоор тоглож байсан хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь хийж болохоор мэргэжилүүдийг нэрлэсэн байна.
Хэдийгээр ирээдүйн мэргэжил нь тухайн хүүхдийн хүсэл сонирхлоос шалгаалж байгаа ч тэдгээрийн тоглож байгаа тоглоом нь ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж. Энгийн чихмэл тоглоом хэт их нөлөөлж чадахгүй ч барби хүүхэлдэйний нөлөөлөл арай өөр байдаг гэнэ.
Тиймээс Орегон их сургуулийн судлаачид эцэг эхчүүдэд хүүхдийнхээ тоглож байгаа тоглоомонд анхаарлаа хандуулахыг сануулжээ. Хүүхдүүддээ дан нэг төрлийн тоглоом бус төрөл бүрийн тоглоомыг авч өгөх хэрэгтэй аж.
А.Өлзий
Eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих