Халх голын ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ
хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөн хийж байгаа билээ.
Тэгвэл Халх голын байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдаж, өөрийн
бие, авьяас мэдлэг, хүч самбаагаа дайчлан, зориг хатуужлын гайхамшгийг
үзүүлж, үнэнч шударгаар эрэлхэг байлдаж явсан БНМАУ-ын баатар
Л.Дандарын мэндэлсэний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн
өнгөрүүлэхээр болжээ.
Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17
дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын
байлдаанд хошууч Ч. Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивиз гал
мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж байжээ.
Тэрээр 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын баатар цол олгох тухай яригдахад Маршал Х.Чойбалсан "Дандарт зүгээр нэг улсын баатар цол олгож болохгүй. Чимэг нэм!” гээд "Гарамгай” гэдэг чимэг нэмжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих