
Цэрэг дайны үйл ажиллагаа улам идэвхжих нь тодорхой болж МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийг Халхын голруу хөдөлгөн байрлуулсан юм. Түүнчлэн улаан армийн хуягтын рот, их бууны батарей, саперын рот бүхий 1200 хүнтэй отрядыг мөн Халхын голруу 5 дугаар сарын 25 –нд шилжүүлэн байршуулжээ.
Улмаар 1939 оны 5 дугаар сарын 11 –ны өдөр их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн бүлэг хүчээр японы квантуны арми Халголын байлдааныг эхлүүлсэн юм.
Халхын голын байлдаан 4 сарын турш, 3 үе шаттай явагдсан.
Нэгдүгээр шат: 1939 оны 5 дугаар сарын байлдааны ажиллагаа.
Хоёрдугаар шат: Баянцагааны районд 7 дугаар сарын 2 – 6 –нд болсон тулалдаан.
Гуравдугаар шат: 8 дугаар сарын 20 –ноос 31 –ний өдрүүдэд болсон Зөвлөлт Монголын 8 дугаар сарын давших операци.
Энэ операци нь цэргийн сүүлийн үеийн түргэн хөдөлгөөнтэй олон төрлийн зэвсэг, техниктэй, харилцан ажиллагааг зохион байгуулж дайсныг бүр мөсөн бүслэн устгаснаараа дайны түүхэнд шинэ туршлага болон оржээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2189
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих