Халхголын түүхт ялалтын 75 жилийн ойн баяр удахгүй болно. Ойг угтаж аймгийн төв Чойбалсан хотыг Баатар хот болгоё гэсэн ард иргэдийн санаачилга гарсаар байгаа. Тэгвэл Халхголчууд ч мөн адил сумаа Баатар сум болгоё гэсэн саналтай байна.
Халхгол сум тэртээх 1939 онд эх орноо хамгаалан тэмцсэн ариун дайны ялалтын хаалга болсон түүхэн домогт нутаг билээ. Зөвлөлт-Монголын хамтарсан цэрэг Халхгол сумын нутагт Японы милитаристуудтай хэд хэдэн удаа тулгарч, 1939 оны 8-р сарын 20-31-ний хооронд эцсийн цохилтыг өгснөөр ялалтын тугаа мандуулсан байдаг. Өдгөө тус суманд баатарлаг ялалтын түүхийг гэрчилсэн олон арван хөшөө дурсгал сүндэрлэн буй.
Иймээс тус сумын Засаг даргын тамгын газар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж сумаа Монгол улсын баатар сум болгох тухай хүсэлт хүргүүлжээ.
Г.Алтанхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих