Энэ жилийн наадмаар дуулиан тарьсан шинэ дархан аварга А.Сүхбат 2016 оны
сонгуульд нэр дэвшихээр намынхантай ярилцаж тохирчээ. Тэрээр өнгөрсөн
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-д элссэн юм. Х.Баттулга гишүүн АН-д
хэд хэдэн олны танил хүмүүс элсүүлсэн. Тэдний нэг нь А.Сүхбат аварга
билээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол А.Сүхбат нам дотроо МоАХ фракцид харъяалагдах болсон гэнэ. Түүний энэхүү нам дотрох сонголтыг гурван янзаар ойлгож болох юм. Нэгдүгээрт түүнийг МоАХ-ын тэргүүн Х.Баттулга улс төрд хөтлөн намдаа авчирсан. Хоёрдугаарт А.Сүхбат МоАХ-ыг нэгэн цагт удирдаж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тун ойрхон болсон. Наадмын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Алтай таван богдын тахилгад очиж оролцсон. Бас түүнийг Ерөнхийлөгчийн шахалтаар наадамд зодоглосон хэмээх яриа өргөн тархсан. Гуравдугаарт А.Сүхбат аварга МоАХ-наас зохион байгуулсан ардчилалын анхны жагсаал цуглаануудад оролцож явсан гэдэг аж. Энэ бүх нөхцөл байдал түүнийг МоАХ хэмээх фракцийг сонгоход хүргэжээ.
Саяхнаас А.Сүхбатыг 2016 онд Төв аймгаасаа дархан нэг суудал авчирна гэж намынхан нь эртнээс бэлтгэлээ базаахыг үүрэг болгосон аж. Төв аймаг бол улс төрийн газрын зургаар "улаан” гэгддэг. МАН-аас нэр дэвшсэн хүмүүс баараагүй мандаттай ирдэг дархлагдсан газар. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар л бараг анх удаа АН-д тахимаа өгсөн. Гэвч УИХ-д М.Энхболд, Су.Батболд хоёр ялалт байгуулан Төв аймгийг төлөөлөн сууж байна. Хэрэв А.Сүхбат Төв аймагт нэр дэвшвэл МАН дархан нэг суудлаа тавиад тууж мэднэ. Одоогийн байдлаар МАН-ын дарга М.Энхболд жагсаалтаар УИХ-д орж таарна. Тэгэхээр Төв аймагт Н.Энхболд, Су.Батболд хоёр л өрсөлдөх болов уу? Олон жил мандат өвөртөлсөн энэ хоёр эрхэмийн нэгний оронд л А.Сүхбат очих ёстой гэж АН-ынхан тооцсон гэнэ. Тэгээд ч Төв аймгаас олон жил парламентад суусан Д.Дондог саяхан 10 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болчихлоо. Үүний дараа Төв аймгийнхан хотын газрыг удирдаж байхдаа Д.Дондогийн алга дарам газрыг шийдээд өгчихгүй, өөдгүй хүмүүс. Ядарсан нэгнийгээ олон жил хөлдөө чирээд эцэст нь аавынх руу явуулчихлаа. Ийм л хүн чанартай гэсэн сурталчилгаа эрчимжих болсон. Энэ бүхэн Төв аймгийнхны дараагийн сонголтод нөлөөлөх нь гарцаагүй. Ингэж тооцвол дараагийн УИХ-ын сонгуульд МАН-ынхан Төв аймагт ялалт байгуулна гэдэг их л эргэлзээтэй болж ирнэ. Дархан аварга А.Сүхбатад л ашигтай хувилбар бий болж байна.
Тийм учраас бөхийн спортоо орхиж хэдэн жил бизнес хөөсөн А.Сүхбат парламентын гишүүн болж улс төрийн амьдралд орж мэдэх нөхцөл байдал үүслээ. Ийм боломжийг нээхийн төлөө АН-аас гадна А.Сүхбат өөрөө зориглож эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4897
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих