Холливудын
од Леонардо Ди Каприо НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн
элчээр томилогджээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан
Ги Мүн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. "Ди Каприо байгаль орчныг хамгаалах
хөдөлгөөний гол хүний нэг” гэж НҮБ-ын тэргүүн онцолжээ. Тэрээр
Америкийн нэрт жүжигчний цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудалд
НҮБ-ын зүгээс хүчин чармайлт гаргасныг дэмжсэнд талархаж буйгаа
илэрхийлсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Леонардо Ди Каприог
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дэх чуулганы хүрээнд есдүгээр сарын 23-нд
болох цаг уурын өөрчлөлттэй холбоотой хуралд оролцохыг урьжээ.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих