Их Монголын зүүн хязгаар, домогт мэнэнгийн тал, тамсагийн их талыг
там болгосоор удаж буй Петро Чайна Дачин Тамсаг хэмээх компани Монгол
улсын хуулийг гууль болгосоор удлаа. Иргэд олон нийт мөн ч олон удаа
шүүх цагдаа, хяналтын байгууллагаар гомдол гаргаж шалгуулсан. Харин
дандаа л шийдвэр нь энэ компанийн талд гардаг. Дорнод аймгийн
Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд
шалгадаг, торгодог ч дээрээ очоод замхардаг. Үнэндээ орон нутгийн
байтугай улсынх нь байгууллагууд хүчрэхээ больсон "мангас”. Тус компани
нь 2005 оноос хойш газрын тосны хаягдлаа устгалгүй өнөөг хүрч ихээхэн
хэмжээний газар нутгийг бохирдуулаад байгаа. Энэ хууль бус үйлдэлд нь
аймгийн МХГ-ын газраас хоёр ч удаа албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн
аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэн шалгасан ч прокурорынхан хэргийг
хаасан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хог хаягдлыг
устгахад төрийн байгууллагуудын санал зөрөлдөж байгаагаас яаж
устгуулахыг бүрэн шийдэж чадахгүй байгаа юм байна. МУ-ын хуулинд нефт,
газрын тосны хаягдлыг хоёрхон аргаар усгана гэж заасан байдаг юм байна.
Энэ нь өндөр температурт шатаах, бичил биетүүдээр идүүлэх гэсэн аргууд
аж. Гэтэл БОНХЯ болохоор сүүлийн аргаар устгах байгаль ээлтэй гэж үзэж
байгаа бол газрын тосны газраас шатаах аргыг илүүд үзсэн байна. Байгаль
орчны яам энэхүү аргыг хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгаагаас болон устгах
ажил удааширсаар өнөөг хүрчээ.
Дэлхийн хялганат хээрийн бүсэд хамаарагддаг Мэнэн, тамсаг, Бадам-Ишийн талд экэн суусан Дачин компанийн даварсан үйлдлүүдийг хаацайлж хамгаалдаг төрийн өндөр албан тушаалтнууд олон байдгаас ийнхүү дарагдахгүй нэгэн "мангас” Монголын зүүн хязгаарт бий боллоо.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих